Өмнөговь аймгийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй ногоон технологийг нэвтрүүлэх, айл өрхийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр халаалт, цахилгааны хэрэглээгээ шийдсэн айл өрхүүдэд орон нутгаас дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх журмын төслийг боловсруулж байна.
Өмнө нь аймгийн Засаг даргын 2026 оны А/603 дугаар захирамжаар гэр хорооллын айл өрхийг төвлөрсөн цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээнд холбогдоход 40–60 хувийн зардлын хөнгөлөлт үзүүлэх журмыг батлан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл энэ удаад төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжгүй болон бие даасан ногоон эрчим хүчний шийдэл нэвтрүүлж буй иргэдээ дэмжих зорилгоор уг шинэ журмыг батлахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллагууд та бүхнийг журмын төсөлд тусгах саналаа идэвхтэй ирүүлэхийг урьж байна.